Эм Жи Эл Акуа ХК нь анх 2001 онд Бумбатын рашааны судал даган байрлаж үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд Эм Жи Эл Акуа ХК-ийн 100% эзэмшлийг “Ти Эм Эл Трейд” ХХК худалдан авснаар менежмент болон тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж олон улсын стандарт шаардлагад нийцсэн “Вояж“ брэндийн савласан цэвэр усыг Эм Жи Эл Акуа ХК нэрийн доор үйлдвэрлэж эхэлсэн.
Эм Жи Эл Акуа ХК нь анх 2001 онд Бумбатын рашааны судал даган байрлаж үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд Эм Жи Эл Акуа ХК-ийн 100% эзэмшлийг “Ти Эм Эл ” худалдан авснаар менежмент болон тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж олон улсын стандарт шаардлагад нийцсэн “Вояж“ брэндийн савласан цэвэр усыг үйлдвэрлэж эхэлсэн.
Байгалийн гүний цэнгэг усыг дэвшилтэт технологи, хүнсний үйлдвэрлэлийн Олон Улсын стандартаар үйлдвэрлэж, хэрэглэгч бүрт хүргэн, оролцогч талуудынхаа сонирхолд нийцсэн хариуцлагатай үйл ажиллагааг компанийн сайн засаглал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн явуулна.
Экологийн тэнцвэрийг хамгаалан өвлүүлж, бүс нутагтаа хариуцлагатайгаар бизнесээр тэргүүлнэ.
Чанартай бүтээгдэхүүн, Чадварлаг ажилтан, Тогтвортой харилцагч, Үнэнч хэрэглэгч
Мон-лаа Вояж ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
Ти Эм Эл Трейд компанийн бүрэлдэхүүн болж, "Вояж" брэндийн цэвэр усыг Эм Жи Эл Акуа компанийн нэр дор үйлдвэрлэж эхлэв.
Олон улсын стандартад нийцсэн 6 давхар урвуу осмос шүүлтүүрийн цогц систем суурилуулав.
Францын Sidel брэндийн бүрэн автомат сав үлээх тоног төхөөрөмж суурилуулав.
БНХАУ-д тэргүүлэгч Techlong брэндийн бүрэн автомат сав үлээх 2 шугамтай тоног төхөөрөмж суурилуулав.
"Вояж" цэвэр усыг 5 литрийн шинэ савтайгаар худалдаанд гаргав.
"Вояж" брэндийн шинэчлэл хийж, брэндийн өнгө төрх, шошгын дизайн, савны дизайныг өөрчилж, "Voyage" брэнд мэндлэв.
Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт FSSC 22000-ийг нэвтрүүлэв.
"Voyage" брэндийн цэвэр усыг 330 мл-ийн шинэ савлагаатайгаар худалдаанд гаргав.
Олон улсын стандартад нийцсэн 3,100 м² талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулав.
330 мл, 500 мл савлагаанд ашиглагддаг хуруу савны жинг 26.26 гр-аас 18 гр болгон хөнгөрүүлэв.
4.5 литрийн савлагаанд ашиглагддаг хуруу савны жинг 110 гр-аас 85 гр болгон хөнгөрүүлэв.
4.5 литрийн савлагаанд ашиглагддаг бөглөөг 45 гр-аас 38 гр болгон хөнгөрүүлэв.
"Voyage" брэндийн цэвэр усыг 200 мл бүхий хамгийн жижиг покет савлагаатайгаар шинээр худалдаанд гаргав.
Ашиглагддаг 36 гр хуруу савны жинг 35.1 гр болгон бууруулснаар жилд 228 мянган ширхэг хуванцар хэмнэв.
Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлд биет хэмжээгээр 32.1% эзлэв.
"Voyage" брэндийн pH 8.5 шүлтлэг усыг 330 мл, 500 мл савлагаатайгаар худалдаанд гаргав.
"Voyage" брэндийн цэвэр усыг 800 мл-ийн шинэ савлагаатайгаар худалдаанд гаргав.
ХБНГУ-ын алдарт Krones брэндийн бүрэн автомат цогц систем бүхий тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрийн хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэв.
980 м² дулаан гараашийг ашиглалтад оруулав.
FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг SGS байгууллагаас дахин амжилттай баталгаажуулалт хийлгэв.
ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалт авав.
Монгол Улсын шингэн хүнсний үйлдвэрлэлийн шинэ хуудсыг эхлүүлж, Эм Жи Эл Акуа компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани боллоо.