Бид Монгол Улсын үйлдвэрлэлийн өсөлтөд хувь нэмрээ оруулж урт хугацааны, тогтвортой, үнэ цэнийг эрхэмлэсэн компани байгуулахын төлөө тууштай зүтгэсээр ирсэн. Импортыг орлох , инновацыг дэмжих замаар улсынхаа бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар зорин ажилладаг билээ.
Дэлхий даяар компаниуд ил тод засаглал, байгальд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлж, тогтвортой өсөлтийг хангахыг зорьж байна. Энэ чиг хандлагаас урам авч, бид олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй технологид суурилсан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд өөрсдийн бүх хүчин чармайлтаа зориулж байна.
Манай компани технологийн шинэлэг шийдлүүдийг шат дараатайгаар нэвтрүүлж, хуванцар савлагааны жинг багасгах, хог хаягдлыг дахин боловсруулах шийдлүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагыг эрхэмлэх, ногоон үйл ажиллагааг дэмжих, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд бүх хүчээ дайчлах зорилт тавьсан.
Санхүү , Хөрөнгө оруулалтын газрын захирал
Дотоод аудит хариуцсан захирал
Хөрөнгө оруулалт хариуцсан захирал
Хангамж, худалдан авалтын албаны дарга
Хуулийн зөвлөх
2003 онд 5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Монголд анхны хуванцар савны үйлдвэр албан ёсоор нээлтээ хийсэн.
2011 онд “NewGo” LLC барилгын материалын ханган нийлүүлэлт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.
• “TML TRADE” LLC байгуулагдаж, Франц, Хятад, ОХУ, Беларусь болон БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн импортлон борлуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
• “HuaMeiDa” LLC байгуулагдаж, 4000 мкв талбай бүхий анхны ундааны хуванцар савны үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
Мөн онд MPlastic LLC байгуулж, 5000 мкв талбай бүхий цэвэр ус, жүүс, хийжүүлсэн ундааны сав, агшдаг хальсан ороолт, баглаа боодлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан.